Дундговь аймгийн Хулд сумын Олдох баг, Өнч гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 122 км, сумын төвөөс урд зүгт 22 км/-т Суудлын автомашин замын хажуу руу онхолдож, жолооч нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан гэсэн дуудлагыг тавдугаар сарын 23-ны өдрийн 18.20 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б /40 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан Ниссан Ванетта загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдож, иргэн Б автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул 22:00 цагт цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.