Цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бага насны хүүхэд модон жорлонд унасан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн аж.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад тус тоотод оршин суух нэг настай, эрэгтэй хүүхэд хашаандаа тоглож байгаад модон жорлонд унаж нас барсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иргэд Та бүхэн бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, тэднийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна.