Сүхбаатар аймгийн Асгат Сүхбаатар сумдын зааг, Асгат сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дорнын чулуулаг ХХК-ийн Нүүрстэйн уурхайн ухсан нүхэнд шуурганаар уруудсан олон тооны адуу орж үхжээ. Урьдчилсан тооцооллоор тухайн нүхэнд 500-600 адуу унасан гэнэ. Зөвхөн Асгат сумаас гэхэд 17 малчин өрхийн адуу байгаа аж.
Одоогоор Асгат сумаас ажлын хэсэг гарч, тухайн уурхай дээр ажиллаж байгаа юм байна. Ойролцоогоор өрх бүрээс 1-3 азарга адуу, өөрөөр хэлбэл нэг айл хамгийн багадаа л 20-иод тооны, дээд тал нь 50, 60 орчим тооны адуугаа алджээ. малчидтай хамтран үхсэн адуунууыг гаргаж, тамгаар нь ялгаж таних үйл ажиллагаа явагдаж байна.