Цагдаагийн байгууллагад энэ оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19.00 цагт Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд байрлах цэцэрлэгт “Багш нь миний хүүгийн биед халдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн аж.
Дээрх мэдээлэлд тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд мөн хүүхдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй талаарх мэдээллийг дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хорооны хамтарсан багт хүргүүлээд байна.