Өнгөрсөн шөнө буюу тавдугаар сарын 18-ны 02.10 минутад Эргүүл хяналтын хэлтсийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байхдаа Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрээс хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн бүлэг этгээдүүдийг илрүүлж, ЧД-ийн цагдаагийн 1-р хэлтэст хүлээлгэн өглөө.
Тодруулбал, иргэн Т, Г, С нар нь авто машиндаа хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисыг авч явж, өөрсдөө хар тамхины хэргээр Захиргааны хяналтанд байдаг боловч хэрэглэсэн нөхцөл байдалтай байсан нь тест, холбогдох шалгалтаар тогтоогдсон. Яг одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.