Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Бусдад хутгалуулчихлаа” гэх дуудлага 2023 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 12 цаг 06 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 39 настай, эрэгтэй “Т” гэгчийг 48 настай, эмэгтэй “Т” гэгч нь согтуурсан үедээ хутгалж, гэмтээснийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.