ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛЫГ УХАЖ ГАЗАР ШОРООНЫ АЖИЛ ЯВУУЛЖ БУЙ ГАЗАР АШИГЛАГЧ НАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ.
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газрын дарга, мэргэжилтнүүд болон Хамгаалалтын захиргааны алба хаагчид, байгаль орчны байцаагч нар 2023 оны дөрөвдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Богдхан уулын дархан цаазат газарт үйл ажиллагаагаа эхлүүлээд буй зарим иргэн, аж ахуй нэгжүүдийн газар дээр нь хяналт тавин ажиллав.
Хяналт шалгалтаар:
- Богины аманд газар ухаж барилгын суурын үйл ажиллагаа явуулж буй “Ворлд Сандарт” ХХК зогсоож, баримт бичгийн үзлэг хийж байна.
- Чандманы амны газар ашиглагч “Со пэлжэй” ХХК-н захиалгаар үерийн далангийн гольдрол өөрчлөн асгас шороогоор дүүргэх гэж байсан техник хэрэгслүүдийг лацдаж, үйл ажиллагааг зогсоож үзлэг шалгалтын ажил хийж байна.
- Хүүшийн аманд холбогдох бичиг баримтын бүрдлийг хангалгүйгээр хэмжилт явуулж, газар ухан барилгын суурийн ажил явуулж байсан хоёр зөрчлийг зогсоосон.
- Нүхтийн аманд хэрэжүүлж буй төсөл нь байгалийн төлөв байдлыг алдагдуулах нөхцөл үүссэн байж болзошгүй иргэн Б-н барилгын үйл ажиллагааг зогсоож, байгаль орчны улсын байцаагч нар холбогдох үзлэг шалгалтыг эхлүүлээд байна.
- Хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй холбогдох зөвшөөрөл, бичиг баримтын бүрдлийг хангаагүй үйл ажиллагаа явуулж газар ашиглагч нарт хатуу арга хэмжээ авахыг анхаарууллаа.