БОАЖ-ЫН САЙДЫН А/77 ТОО ТУШААЛЫН ХҮРЭЭНД ИХ БОГДЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН АРД ИРГЭДЭД ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЭХ МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨМЖ ӨГӨВ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хүрээнд Хамгаалалтын захиргааны ажлын төлөвлөгөө гарсны дагуу Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хангайн нурууны өмнөд хэсэг Галуут сумын байгаль хамгаалагч нар тус сумын ЗДТГ-тай хамтран ажиллаж Мандал 5-р багийн айл өрхүүдэд мэдээлэл хүргэж ажиллажээ.
Ой хээрийн түймрийн эрсдэл өндөртэй цаг үед, малчин иргэдийг анхаарал болгоомжтой байх, түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалагч нартай хамтран ажиллаж тогтмол холбоотой байх зөвлөмжийг танилцуулан сурталчилгааны ажлыг зохион байгуулж БОАЖ-ын Сайдын албан даалгаврын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна хэмээн БОАЖЯ-аас мэдээллээ.