УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийж, дэд даргаараа гишүүн Э.Бат-Амгаланг сонгожээ. Тус бүлгийн дүрмийн дагуу гурван дэд даргатай байх ёстой бөгөөд Э.Бат-Амгалан нийслэлийн асуудал хариуцан ажиллах аж. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийнхний мэдээллийг сонсож, саналуудыг нь дэмжжээ. Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг энэ талаар мэдээлэхдээ “Засгийн газар, төр, хувийн хэвшил юу хийхийг уг хуулиар тодорхой болгоно. Юуны түрүүнд ерөнхий төлөвлөгөөтэй болно. Орон нутгийн нисэх онгоцны буудлуудыг хөгжүүлэх, ма гистрал шугамууд, замын амрах цэгүүд бий болгох, аялал жуулчлалын бүсүүдийг то дорхойлж, ерөнхий төлөвлөгөөндөө тусгаад, Ерөнхий сайдаар ахлуулсан үндэсний хороогоор батлуулдаг байхаар тусгалаа. Гурван төрлийн санхүүжилт байх боломжтой. Нэгдүгээрт, аялал жуулчлалын дэд бүт цийг хөгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлана. Хоёрдугаарт, улсын төсөв болон гадаадын хөрөнгө оруулалт, гуравдугаарт, Аялал жуулчлалын сантай байх юм. Тус санд навигацын орлогын 20 хувийг төвлөрүүлнэ. Татаас өгөх замаар га даадын жуулчин авчрах авиа компаниудыг гадаадынхантай гэрээ, хэлцэл хийх боломж бүрдүүлнэ. Мөн гадаадад Монгол Улсыг сур талчлах ажлын санхүүжилтийг Аялал жуулчлалын сангаас гаргах юм. Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчилснээр жилийн дөрвөн улирлын турш жуулчдыг татах арга хэмжээ зохион байгуулах боломж бүрдэнэ. Тухайлбал, аль бүсэд ямар арга хэмжээ хийх вэ гэдгээ тухайн жилдээ батлан, хэрэгжүүлэх юм. Түүнчлэн гадаадын жуулчид худалдан авалт хийсэн газраасаа НӨАТ-ын буцаан олголт авах, дотоодын нислэгийн НӨАТ-ыг тэглэхээр тусгасан. Дотоодын нислэгт зарцуулж буй түлш, сэлбэгийг ч НӨАТ-аас чөлөөлөхөөр орууллаа. Ингэснээр дотоодын нислэгийн зардлыг бууруулах боломжтой. Жуулчдын аюулгүй байдлыг хуулиар хамгаалах зохицуулалтууд бас бий” хэмээн он цолсон юм. Мөн сүүлийн үед бизнес эрхлэгчдийг дарамтлах, эд хөрөнгийг нь булаах явдал га зар авч байгаа талаар хэвлэл мэдээллийн хэ рэгсэл, олон нийтийн сүлжээгээр мэдээлэл гарч буйтай холбогдуулан үүнийг таслан зог соох арга хэмжээг яаралтай авах чиглэлийг Засгийн газарт өгсөн байна. Энэ өдөр АН-ын бүлэг хуралдсан ч мэ дээлэл хийгээгүй юм.