Мэргэжлийн боксын таван өөр жинд дэлхийн аварга болж байсан Ф.Мэйведер (50 ялалт, нэг ч ялагдаагүй) ирэх сарын 25-нд Лондон хотын “О2” ордонд холимог тулааны тамирчин Аарон Чалмерстай (Британи) тулалдахаар болжээ. “Би өөр тамирчинтай тулалдах байсан ч гэмтсэн учраас тэр тоглолт цуцлагдсан. Харин Аарон Чалмерс түүний оронд тулалдах боломжтой болсонд баяртай байна. Британийн үзэгчид надад хэзээнээс дотно хандаж, намайг үргэлж дэмжиж ирсэн учраас ийм тулаан зохион байгуулахыг эртнээс хүсэж байсан юм” хэмээн Ф.Мэйведер “Boxing scene”-д ярьжээ.
Тэрбээр сүүлийн тулаанаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-нд АНЭУ-ын Дубай хотод хийж, блоггер Дежийг техникийн нокаутаар ялсан юм.