Яруу найрагч Ц.Хуланг өнгөрсөн шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатайгаар саатуулсан аж.
Түүнийг хорих 461-р ангид саатуулжээ. Одоогоор ямар хэргээр баривчилсан нь тодорхойгүй байгаа ч гадаад улсын тусгай албаны хүнтэй мэдээлэл хуваалцсан байж болзошгүй гэх мэдээлэл байна.