Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт арваннэгдүгээр сарын 25-нд болсон. Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр уг аяныг зохион байгуулсан. Өнөө жил “Нандин бүхнээ хамгаалья: Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” гэсэн ерөнхий сэдэв уриан дор аяныг тэмдэглэнэ. Улмаар “Хүчээ урвуугаар биш зөвөөр ашигла” болон “Эрхэм бүхнээ нандигная” эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг өөр өөрийн амьдралдаа эзэн болж, улам сайн сайхан амьдрахын төлөө эерэг арга замыг сонгож, бие биедээ ижил тэгш, хүндлэлтэй хандахыг уриалж байна.
Барилгын хөгжлийн төв "Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоног"-ийн аянд нэгдлээ. Тодорхой хэлбэл, тус аянд Барилгын хөгжлийн төвийн албан хаагчид цагаан тууз зүүж нэгдэж оролцож буй.
Манай улс 1997 оноос тус аянг эхлүүлж байгаа бөгөөд жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн хооронд Жендэрт суурилсан хүчирхийллийн аян зохион байгуулсаар ирсэн.Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хүн амын сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачлагад нэгдэж Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох үйлсэд хүч нэмэн нэгдэж байна. Энэ жилийн 16 хоногийн аяны гол зорилго нь ЖСХ-ийн асуудлыг анхаарлын төвд авчрах юм.