БНСУ-ын DataCentric Co.,Ltd (Захирал Жанг Донг Хүн)-ийн зохион байгуулж байгаа “OSS with AI + IoT (WhaleShark AIoT)” сэдэвт семинар Улаанбаатар хотноо 2022 оны арваннэгдүгээр сарын 21-нд ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуульд болж, багш, оюутнууд болон тус салбарын төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож, 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өргөн хүрээтэй боллоо.
БНСУ-ын Мэдээлэл, Харилцаа Холбооны Аж Үйлдвэрлэлийг Дэмжих газрын ивээн тэтгэлэг доор зохион байгуулж буй "OSS with AI + IoT (WhaleShark AIoT)" семинар нь Нээлттэй эхийн программ хангамж(OSS)-ийн салбарт шилдэг программ хөгжүүлэгчдийг эрэлхийлж, мөн нээлттэй эрхийн программ хангамжийн чиглэлд суралцах, дадлагажих боломжийг олгох юм. Тодорхой хэлбэл, Монголын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн чиглэлээр сурч буй оюутан залуусыг хөгжүүлэх улмаар Монгол Солонгосын шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг тэлэн өргөжүүлэхэд чухал ач холбогдолыг үзүүлнэ.
Мөн тус семинарийн хүрээнд БНСУ-ын нээлттэй эрхийн программ хангамжийн аж үйлдвэрийн нийгэмлэг, Монгол Улсын ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн хооронд нээлттэй эрхийн программ хангамжийн сургалт, боловсон хүчний солилцоо зэрэгт хамтран ажиллах санамж бичиг зурж, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлж, тус үйл ажиллагаанд хүч нэмэгдүүлж өглөө.
Энэхүү үйл явдлын дараа Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол Улсын ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн холбогдох албаны хүмүүс Мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх, ухаалаг хот, ухаалаг газар тариалан, ухаалаг үйлдвэр, ухаалаг нисэх буудал, ухаалаг тээвэр зэрэг олон салбарын программ хангамжийг Монголд нутагшуулах, түүнд төрийн дэмжлэг үзүүлж, хамтран хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов. Ийнхүү нээлттэй эрхийн программ хангамжийн мэргэжлийн компани болох DataCentric Co.,Ltd өгөгдлийн торгоны замын эхлэлийг тавилаа.