Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Р.Ганпүрэв, Санхүү, нийтлэг үйлчилгээний хэлтсийн мужаан Г.Баясгалан нарыг “Алтан гадас одон”-оор тус тус шагнасныг Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг гардууллаа.
Мөн Ардын хувьсгалын 100 жилийн ойн “Хүндэт медаль”-аар Санхүү, нийтлэг үйлчилгээний хэлтсийн мужаан М.Рэнцэндорж, Монгол Улсын дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”-ээр Санхүү, нийтлэг үйлчилгээний хэлтсийн мужаан Б.Пүрэвээ нарыг шагнажээ.
“Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Цахим мэдээлэл, олон нийт хариуцсан шинжээч Д.Оюунчимэг, шүүгчийн туслах Т.Майцэцэг нарыг, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр Шүүгчийн туслах О.Батсүх, Б.Төгөлдөр нарыг тус тус шагнасан байна.
Төрийн дээд одон медаль, салбарын шагналаар шагнуулсан албан хаагчдад Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг баяр хүргэж үг хэлэхдээ “Шүүх эрх мэдлийн салбарын дээд байгууллагад амжилттай ажиллан шүүгчийн ажилд тусалж, ачааны хүндийг үүрч яваа Та бүхэндээ талархал илэрхийлье” гэв.
Шагнал гардуулах ёслолд Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр нар болон Тамгын газрын хамт олон оролцлоо.