Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын танилцуулга хийв. Тэрбээр "Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн гол санаа нь Монгол Улсад аялал жуулчлалын урсгалыг хэрхэн яаж нэмэгдүүлэх үү, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд учирч буй саадыг хэрхэн өөрчлөх тухай юм.
Аялал жуулчлалын салбарт тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэх мэт ангиллуудыг бий болгож, тус байгууллагууд нь дотоодын компаниуд байх шаардлагыг тавьж байгаа юм. Аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчид байх ёстой.
Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хоёр асуудал хүндрэл учруулж байгаа. Үүнд, нислэгийн давтамж, тийзийн үнэ, Монгол Улсад ирэх визийн нөхцөл, хөнгөлөлтийн асуудал яригдаж буй.
Тэгэхээр Аялал жуулчлалын тухай хуулиар энэ асуудлуудыг давхар шийднэ. Нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх чиглэлээр агаарын салбарт бизнес эрхэлж буй ААН байгууллагуудыг дэмжих, мөн Монголд ирсэн жуулчдад татварыг буцаан олгох талаар бодлогын дэмжлэгийг хуульд тусгасан" хэмээн мэдэгдлээ.
Мөн тус хуулийг дагуулаад агнуурын зах зээлийн салбарыг нээлттэй болгох янгир, аргал, шонхор, угалзны зөвшөөрлийн тогтолцоо хаалтай. Ямар байгууллагуудад ямар үнэ цэнээр олгож байгаа нь тодорхойгүй, нээлтэй бус ирсэн. Тийм ч учраас Агнуурын тухай хуулийг давхар хөндөн оруулна” гэдгээ дурдлаа.
Аялал жуулчлалын хуулийн хажуугаар дархан цаазат Богдхан уулын асуудыг хөндлөө. Өөрөөр хэлбэл, цаашдаа Богд хан ууланд газар олгохгүй байх асуудлыг ярив. Үүнээс гадна Богдхан уулийг цаашид үндэсний цэцэрлэгт хүрээлэн байдлаар ашиглах талаар Хууль зүй дотоод хэргийн яамнаас БОАЖЯ-нд санал өгснөө мэдээллээ.
Бэлтгэсэн Б.Мөнхсайхан