Зайсангийн аманд барилга барихыг хориглосон ч өдгөө зайгүй болжээ. Тус газарт 3675 га газрыг 2000 гаруй иргэн, ААНБ ашиглаж буй. Тодорхой хэлбэл хууль, тогтоомж зөрчиж барьсан хорооллуудад байр худалдан авсан иргэд байрны гэрчилгээ гарах боломжгүй газарт үл хөдлөх хөрөнгө худалдан авч, хохирох тохиолдол гарсаар байгаа юм.
Жишээ нь Иргэн Б “Хүннү вилла” хороололд 150 сая төгрөгөөр байр худалдан авсан. Гэхдээ барилгын компаниас бус, хувь иргэнээс байраа авчээ. Ингээд тус байрандаа орох гэтэл байрыг нь давхардуулан бусдад зарсан байв. Мөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах боломжгүй байршилд баригдсан орон сууц байсныг мэджээ. Залилагчид энэ мэтээр тусгай хамгаалалттай бүс нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар аваад орон сууц барьж иргэдэд худалддаг байдал өнөөдөр Монгол Улсад газар авчээ.
Богдхан уулын дархан цаазат газар нь нийт 42 271 24 га нутаг дэвсгэртэй. Үүнээс бусдад өмчлүүлэх, орон сууц барихыг хориглосон тайлбайн хэмжээ 23 314 4 га.
Гэвч тус хамгаалалтын бүсэд аялал жуулчлал хөгжүүлэх гэх нэрийн дор 3675,2 га газрыг 2014 иргэн ААН-д олгожээ.
Үүнийг бүсчиллээр нь задлаад харуулбал
-Хан-Уул дүүрэгт 1812
-Баянзүрх дүүрэгт 192
-Төв аймагт 10 иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгожээ.
Дээр дурдсанчлан дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын бүс нь аялал жуулчлалын зориулалттай тул газар эзэмшүүлэхгүй байх хуультай. Гэтэл хуулийн хулгай хийх замаар өнөөдөр Богдхан уулын амууд битүү барилгажжээ.
Товчхондоо, Зайсанд барилга барьсан иргэд, компаниуд ашиглах эрхийн гэрчилгээтэй болохоос, өмчлөх эрхгүй. Өрөөр хэлбэл, та Зайсанд баригдсан байрыг худалдан авлаа гэхэд гэрчилгээ гарахгүй байх эрсдэлтэй. Өдгөө ч компаниуд хууль зөрчиж барьсан барилгаа иргэнд зарсаар. Иймээс зээлээр болон бэлэн мөнгөөр байр худалдан авахдаа тухайн байр нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах уу, хуулийн элдэв зөрчилтэй юу гэдгийг нягтлаарай хэмээн хуульч зөвлөж байна.
Бэлтгэсэн Б.Мөнхсайхан