Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Шүүхийн сургалтын төвөөс 2022 оны заавал судлах багц цаг хангах төлөвлөгөөт сургалтын хүрээнд “Шүүгчийн ёс зүй” сэдэвт сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Сургалтыг Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл удирдан явуулж буй. Сургалтад нийслэл, орон нутгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчид хамрагдаж байна. Сургалт 2022 оны арваннэгдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд үргэлжиллээ.
Ташрамд дурдахад, зарим шүүгч ёс зүйн болон авлигын хэрэгт холбогдоод буй. Эхнээсээ ч ял шийтгэл ч сонсоод байгаа билээ. Дээрх сургалт нь шүүгч нарын зүй бус үйлдэлтэй холбоотойгоор зохион байгуулж буй ажлын нэг аж.