Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, дүүрэг дэх Цагдаагийн газар болон бусад төрийн байгууллагуудтай хамтран “Эергээр нөлөөлье-2” аяныг зохион байгуулж эхэллээ.
Сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зорилго бүхий тус нөлөөллийн арга хэмжээг энэ оны 2 дугаар улиралд мөн зохион байгуулж байсан бөгөөд энэ удаагийн аянд дүүргийн нутаг дэвсгэр дэх ахлах бүлэгтэй төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 14 сургууль хамрагдахаар болжээ.
“Эергээр нөлөөлье-2” аяны хүрээнд сургууль бүрт 7 хоногийн хугацаатай “Хорт зуршил-Зорилго биш” сэдэвт сургалтыг явуулж, сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.