Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуус хотхонд Нийтийн байр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 00:35 цагт ирсэн ОБЕГ-т исрэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 22 айлын нийтийн байранд иргэн Э-ийн 40 м/кв өрөө шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраасан гэнэ.
Тус гал түймэрт иргэн Э /54 настай, эрэгтэй/ өртөж нас барсан. Галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор албаны хүмүүс ажиллаж байна. Ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангахыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад анхааруулж байна.