Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2022 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр хэлэлцлээ.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаас уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Үндсэрхэг үзлээр нийгэмд байр сууриа идэвхтэй илэрхийлж, өвөрмонгол иргэдийг хамгаалж, дуу хоолойгоо өргөдөг иргэн Ч.Мөнхбаярыг энэ оны хоёрдугаар сарын 17-нд гаднынхны тагнуул хийсэн хэргээр саатуулсан. Тодруулбал, ТЕГ-ынхан түүнийгСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Энхтайваны гүүрний дэргэдэх "Наран" плаза орчмоос гадныхантай уулзахаар явж байхад нь саатуулах ажиллагаа явуулсан. Улмаар түүний гэрт нэгжлэг хийж их хэмжээний бэлэн мөнгө хурааж байв.
Ч.Мөнхбаярыг гаднынхны гар, хөл болж, тагнуул хийсэн гэх үндэслэлээр шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх 10 жилийн ял оноосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн билээ.