Засгийн газрын хуралдаан өндөрлөж, сайд нар мэдээлэл хийж байна. Тухайлбал Х.Нямбаатар сайд "2022 оны долдугаар сарын 8-нд шүүхэд хэрэг шилжүүлсэн Э.Одбаяр нарт хамаарах хэргийн талаар мэдээлэл өгье. Эрүүгийн хуулийн 13, 14 буюу худал мэдээлэл тараах 23.1 хууль сахиулагчийг эсэргүүцсэн хэргээр нэр бүхий таван иргэн буюу Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл, Э.Одбаяр нарыг шалгасан. Э.Одбаяр өмнө нь өөрийн цахим хаягаасаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамаатан Дорнодод хүн дайраад, тусламж үзүүлэлгүй зугтсан гэх мэдээлэл тараасан. Намын хуулийн хэлстээс эл хэргийг шалгуулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн 2022 оны дөрөвдүгээр сард дээр дурдсан таван хүн иргэн Д.Монголхүүг цагдан хорих гэж байхад нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Цагдан хорих байрнаас авч гарсан. Ийм хэргээр тэднийг шалгасан. Хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдэлдээ иргэн Э.Одбаяр нарыг дүүргээсээ гарахгүй байх шийтгэл авсан. Одоогоор шүүхийн шийдвэр хэрэгжээгүй байна. Э.Одбаяр нар Ерөнхий сайдын ажил хэргийн нэр хүндэд халдсан. Зарим хэвлэлээр Монгол Улсын Ерөнхий сайдын нэр төрд халдсан ташаа мэдээлэл гарсан. Тэднийг үзэл бодлоо илэрхийлсэн гэдгээр бус хууль сахиулагчийн шаардлагыг эсэргүүцсэн үйлдлээр нь ял оноосон юм гэв.