Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны найм, гал түймрийн 27 дуудлагаар Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж, утаажилтын бүсээс 14 иргэний амь, 1.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Хүйтний улирал үргэлжилж гэр хорооллын айл өрхийн галлагаа нэмэгдсэнээр гал түймрийн тоо, хохирол өсөх, иргэд гал түймэрт өртөж эрүүл мэнд, амиараа хохирох эрсдэл нэмэгдэж байна. Иймд иргэд та бүхэн учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх, үнс нурмыг таглаа бүхий зориулалтын саванд хийх, гэр орондоо зул, хүж, лаа, дэн асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.