Нийслэлийн иргэд, олон нийтэд зориулсан “Дижитал СИТИ" аппликейшнээр Улаанбаатартай холбоотой мэдээ мэдээллийг цаг алдалгүй, түргэн шуурхай авах, түгээхээс гадна гаргасан өргөдөл, гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийг хянах боломжтой гэнэ.
Нийслэлийн 204 хороонд 1832 хэсгийн ахлагч 420 мянга гаруй өрхийн 1.639.172 иргэнд төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Хэсгийн ахлагч нар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, нийслэл, дүүргээс хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, үйл ажиллагааг иргэд, аж ахуйн нэгжид хүргэх, орчны хяналт тавих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэйгээр ажилладаг. Эдгээр ажлыг хөнгөвчлөх, төр, иргэн, аж ахуйy нэгж, байгууллага хоорондын харилцааг шинэ түвшинд гаргах, санал хүсэлт, өргөдөл, гомдол гаргах, татвар, төлбөр хураамж төлөх зэрэг үйлчилгээг нэгдсэн байдлаар авах боломж бүхий “Дижитал СИТИ” гар утасны аппликейшн хэрэглээнд нэвтэрнэ.
Төр, иргэн хоорондын харилцаа холбоог бодит цагийн горимд бүрэн хангах энэхүү шийдлийн дүнд авлига, хүнд суртал буурах, төрийн үйлчилгээ ил тод болохоос гадна иргэдийн цаг, зардал мөнгийг хэмнэх юм. Цаашлаад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хотын орчны тохижилт, эвдрэл, гэмтэлтэй холбоотой зөрчлийн мэдээллийг ирүүлэх, их хотын өнгө төрхийг сайжруулахад өөрийн хувь нэмрээ оруулахад дэмжлэг үзүүлэх урамшууллын системийг нэвтрүүлэх ч боломжтой гэж НЗДТГ-аас мэдээллээ.