Чингэлтэй дүүрэгт 1000 суудалтай, спорт цогцолборын мөсөн талбайг ашиглалтад оруулсан байна.
Олон улсын стандарт бүхий мөсөн гулгуурын талбай нь Монголын өвлийн спортыг хөгжүүлэх, тодорхойлбол “Хоккэйн спорт”-ыг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаагаас гадна өвлийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд залуучуудад зориулсан бүтээн байгуулалт юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Люксвүүд” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.