Афганистан улсад холимог тулааны урлаг дөнгөж эхлэл шатандаа буй. Талибанчууд төрийн эрхэд гарснаас хойш тус улсын тамирчид хатуу хяналт, хавчлагын бай болж эхэлсэн юм. Одоогоор энэ спортын дэлхийн хамгийн хүчирхэг холбоо болох UFC-д Жавид болон Фарид Башарат, Насрат Хакпараст гэсэн гурван афган тамирчин тулалддаг. Хэдий бэрхшээл их ч Афганистан дахь холимог тулааны урлаг дараагийн алхмаа хийхэд бэлэн боллоо. Тодруулбал, анхны афган эмэгтэй тамирчинудахгүй тулаанаа хийнэ. Тэрхүү анхдагч нь Хава Хайдари. Тэрбээр АНУ-ын тусгай албатай зургаан жил хамтран ажиллаж, Афганистаны дайны үеэр террористуудыг илрүүлэх, устгах ажиллагаанд оролцож байсан, тусгайлан бэлтгэгдсэн дайчин аж.
Тэрбээр “Voanews” цахимхуудсандөгсөн ярилцлагадаа өөрийн оролцсон хамгийн аюултай тусгай ажиллагааны тухай өгүүлсэн юм. Нэгэн шөнийн дайралтын үеэр Хайдари өөр нэг эмэгтэй байлдагчийн хамт террористыг хайж байшинд нэвтэрчээ. Гэтэл удалгүй“Байшингаас таван минутын дараа гарахгүй бол талибууд ирж, чамайг устгах гэж байна” гэсэн мэдээлэл авсан гэнэ. Хоёр бүсгүй байшингаас гүйн гарч ойролцоохголд шумбан, дайснуудаас нуугджээ. Тэд радиогоор тусламж дуудсан ч хариу байсангүй. “Хэрэв талибууд ирвэл яах вэ, тэднийг хэрхэн устгах вэ гэдэг бодол толгойд эргэлдэж байсан” хэмээн Хайдаридурссанбайна. Азаар талибууд бус, тусламж ирснээр хоёр бүсгүй аврагдсан аж.
Талибанчууд Афганистаны төрийн эрхэд гарсан 2021 оны наймдугаар сард Хайдари болон түүний алба хааж байсан 40 хүнтэй эмэгтэйчүүдийн тусгай анги эх орноосоо явжээ. Өдгөө тэднийг Америкт цагаачийн статустай болох гэсэн нэг “тулаан” хүлээж байна.
Тэд АНУ-д өршөөлөөр ирсэн бөгөөд Хайдари тэргүүтэй ихэнх эмэгтэй улс төрийн орогнол хүсээд байгаа юм.
Тэрбээр гурван дүүгийн хамт Вашингтон мужийн Спокан хотод хоёр өрөө байшин хөлслөн амьдарч буй. Хайдари ази түргэн хоолны газарт ажиллаж, англи хэл сурахын зэрэгцээ бэлтгэлээ хийдэг гэнэ. Сонирхолтой нь Хайдари ердөө 140 см өндөр, 46 кг жинтэй. UFC-д хөл тавивалтэрбээр хамгийн жижигхэн тамирчин нь болно. Гэвч бие махбод нь түүнийг холимог тулааны ертөнцийн анхны афган тамирчин болоход саад учруулахгүй гэж Хайдари үзэж байгаа юм.
Цэргийн алба хааж байхдаа Хайдари афган цэргүүдийн зүгээс хүйсийн ялгаварлан гадуурхалтад өртөж байсан аж. Гэвч тэр цагүеийг даван туулж чадсан, одоо ч спортын ертөнцөд бас нэг ялгаварлан гадуурхалтыг давж гарахаар бэлтгэж буй. Тэрбээр энэ талаар “Би тулаанч болж, рингэнд тулалдмаар байна. Афганистанд эрчүүд эмэгтэйчүүдэд хандаж “Чи гэртээ бай, энийг ч, тэрийг ч хийж болохгүй” гэдэг. Харин би тэдэнд эмэгтэй хүн юу хийж чаддагийг харуулахыг хүсэж байна” гэжээ.
Бэлтгэсэн Н.Энх