Пауэрлифтингийн хэрэглэлтэй мастерс ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канадын Сент Жонсын Ньюфаундленд хотод болж байна.
Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны гурван тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр М1 ангиллын 74 кг-ын жинд ОУХМ С.Энхбат суултын төрөлд 240 кг-ыг өргөж мөнгө, шахалтын төрөлд 155 кг-ыг шахаж мөнгө, таталтын төрөлд 240 кг-ыг амжилттай өргөснөөр мөнгөн медаль хүртэв.
Тэрбээр үндсэн гурван төрөлдөө мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөнгөн медалийн тавцанд гарлаа.
Түүнчлэн манай тамирчин Б.Үүрцайх М1 +120кг, Х.Амарсанаа М2 -74 кг-д өрсөлдөх юм.