Дэлхийн оюутны тулааны спортын наадам Туркийн Самсун хотод болжээ. Тус наадамд Монгол Улсаас ҮБТДС-ийн багш Ц.Баярсайханы удирдлага дор гурван тамирчин өрсөлджээ. Ийн тус тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Б.Энхзул, 57 кг-д М.Дөлгөөн нар алтан медаль хүртсэн байна.
Сонирхуулахад, Б.Энхзул 2021 оны залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бол М.Дөлгөөн Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медалийн эзэн юм.