Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын улсын байцаагч Г.Эрдэнэдалай санхүүгийн баримт хуурамчаар үйлдэж, 12 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогджээ. Тэрбээр “Тэнүүн - сайхан ундрагахан” ХХК-ийг үүсгэн байгуулагч С.Үрэлээг 2018- 2020 он хүртэлх хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй гэж “Х” тайлан татварын албанд гаргаж өгсөн, үнэт цаас, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн гэдгийг нь мэдсэн хэрнээ уг компанийн захиралд давуу байдал бий болгож, онцгой албан татварын тэмдэг олгосон хэрэгт буруутгагдсан байна. Уг хэргийг АТГ-ын Мөрдөн шал - гах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-ын хяналтад хүргүүлжээ. Ташрамд дурдахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэлхүлээн авч 11-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол эрүүгийн734 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан таван хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэхээр болсны нэг нь дээрх татварын байцаагчид холбогдох үйлдэл аж. АТГ-ын мөрдөгчид өнгөрсөн долоо хоногт долоон объектод нэгжлэг хийсэн байна.