Амралтын өдрүүдэд ТЦА-ныхан зам тээврийн ослын шинжтэй 396 дуудлага хүлээн авчээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтэж бэртсэний 12 нь нийслэлд, 11 нь орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 8 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтсэн.
- Мөргөлдөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн,
- Цахилгаан дугуйтай мөргөлдсөн 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр 6 осол бүртгэгдэж, 10 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
- Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүний амь хохирсон.
Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж, 3 хүүхэд гэмтсэн байна.