Монгол Улсын гавьяат тамирчин, жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг холимог тулааны төрөлд хүч үзэж, Peak Fighting холбооны Amateur аваргын бүсийн төлөө Амбер Тэррельтэй тулалдлаа. Улмаар 52 килограммын жинд аваргын бүсийн төлөө тулалдаж, хоёрдугаар үед цэвэр ялалт байгуулав.
Тодорхой хэлбэл, PFC ( Peak fighting championship) холбооны 48-52 кг-ын жинд Amateur championship цол, бүсийн төлөө холимог тулааны туршлагатай тамирчин, Fury fighting championship холбооны atomweight буюу 48 кг хүртэлх жингийн аварга болж байсан АНУ-ын тамирчин Амбер Тэррельтэй тулалдсан.
"Fury fighting championship" холбооны atomweight буюу 48 кг хүртэлх жингийн аварга, АНУ-ын тамирчин Амбер Террелл Бразилын жью жицү, бокс суурьтай тус тулаанч нь энэ жил 25 настай бөгөөд холимог тулааны ертөнцөд өсөж буй шилдэг тулаанч юм.