600 сая төгрөгийн бооцоотой тулаан хүчтэй өрнөв. Тодруулбал, Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Цэндбаатар болон Холимог тулаанч З.Шинэчагтага нар хоёр талаас тус тус 300 сая төгрөгөөр бооцоо тавин 70кг- ийн жинд мэргэжлийн боксоор өрсөлдөв. Тулааны дара Х.Цэндбаатар "Монголынхоо ард түмэнд баярлалаа. Шинээ дараа нь өөрийнхөө төрлөөр тулаанд дуудаад 600 сая төгрөгөө 1 тэрбум 200 сая болгож аваарай" хэмээсэн юм. Тэрбээр холимог тулаанч З.Шинэчагтагыг тулааны 8 раундын турш илүүрхэж 239 оноо авч ялалт байгуулсан байна. З.Шинэчагтага 8 раундын турш 217 оноо авчээ.