Улаанбаатар хотод худалдаалагдаж буй Ховд, Сэлэнгэ аймгаас нийлүүлэгдсэн тарваснаас дээж авч нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээг МХЕГ-аас хийжээ. Одоогоор шинжилгээнд хамрагдсан бүтээгдэхүүнд эерэг дээж илрээгүй, стандартын шаардлага хангаж байгаа бөгөөд хяналт шалгалт үргэлжилж байна.
Иргэд худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдалд анхаарч, зарим тохиолдолд өөрсдийн багажаар шинжилж байгаа нь сайшаалтай хэдий ч түргэвчилсэн багаж алдаа ихтэй байх нь нийтлэг тул стандартын байгууллагаар баталгаажсан багаж ашиглах нь зүйтэй.
Тарвас нь сорт, төрлөөс хамааран харилцан адилгүй өнгө, амт, хэмжээтэй байх боломжтой бөгөөд та дараах зөвлөмжийн хүрээнд тарвас худалдан авахыг зөвлөж байна.
1.Гарал үүсэл нь тодорхой, лабораторийн шинжилгээний бичигтэй бүтээгдэхүүн худалдан авах;
2.Наранд хэт халсан, хадгалалтын горим алдагдсан, ил задгай нөхцөлд худалдаалж буй тарвас худалдан авахаас зайлсхийх;
3.Стандартын байгууллагаар баталгаажсан гар багаж ашиглах.
4.Баталгаажсан гар багажаар бүтээгдэхүүнд шинжилгээ хийх явцад шинжилгээний дүн эерэг гарвал тухайн худалдааны газар болон иргэнийг Мэргэжлийн хяналтын байгууллагад яаралтай мэдээлж тус бүтээгдэхүүнээс зохих журмын дагуу дээж авахуулж итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулах;