Япон Улсад ажиллаж, амьдардаг мэргэжлийн уран гулгагч Г.Марал-Эрдэнэ “Steppe аrena” мөсөн өргөөнд сургалт явуулж эхэлжээ. Тэрбээр 14 хоногийн турш уран гулгалт сонирхогчдод багшлах юм байна. Манай улсад анх удаа зохион байгуулж буй уг сургалтад 4-25 насныхныг хамруулан гурван ангилалд хуваажээ. Г.Марал-Эрдэнэ суралцагчдадаа урагш тойрог зуран гулгах, өрөөсөн болон хоёр хөл дээр зогсох, урагш солбих, тойрох, арагш тойрог зурж гулгах, гурав эргэх, хагас эргэнгээ үсрэх гэх зэрэг чадварыг зааж сургах аж.