Уран зургийн галерейд Монголын урчуудын эвлэлийн сан хөмрөгийн дээжис, урлаг сонирхогчдын хувийн цуглуулга, монгол зургийн төлөөлөгчдийн шилдэг бүтээлүүдээс бүрдүүлсэн “Best of mongol zurag” үзэсгэлэнг нээлээ. Монголд дүрслэх урлагийн мэргэжлийн байгууллага үүсэн байгуулагдсаны 80, “Монгол зураг” нийгэмлэгийн 20 жилийн ойд үүнийг зориулсан байна. Эл үзэсгэлэнд нийт 120 бүтээл дэлгэсэн бөгөөд энэ сарын 27 хүртэл үргэлжлэх аж.