Тайланд Улсын Бангкок хотод энэ сарын 17-22- нд зохион байгуулсан жүдо бөхийн өсвөр, залуучуудын Азийн АШТ-д Монголын баг тамирчид хүч сорив. Манайхаас эхний өдөр эрэгтэй, эмэгтэй тус бүр таван тамирчин барилдсанаас хоёр алт, таван хүрэл медаль хүртээд байна. Эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд “Женко” клубийн Ж.Анударь, 52 кг-д “Шинэ бадрах дэвжээ”-ний М.Нандин-эрдэнэ нар түрүүлж, аварга боллоо. Мөн 44 кг-д Спортын төв сургуулийн Н.Ундрах баяр, Ж.Энхбулаг, 52 кг-д Т.Ариунзаяа нар (Шинэ бадрах дэвжээ) хүрэл медаль зүүв. Эрэгтэйчүүдээс 50 кг-д Мон-Алтиус ахлах сургуулийн У.Санчирхүү (Өвөрхангай аймаг), 60 кг-д М.Анар (Женко клуб) нар хүрэл медаль гардсан бол Б.Бат-Энэрэл (Мон-Алтиус Цагаанбаатар академи) V байрт шалгарчээ.