“Орегон-2022” хөнгөн атлетикийн ДАШТ-ий марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн төрөлд манай гурван тамирчин оролцлоо. Манай тамирчдаас Б.Сэр-Од 2:11:39 цагийн амжилтаар 26 дугаар байр эзлэв. Мөн Ц.Бямбажав 2:14:44 цагийн амжилтаар 42 дугаар байрт орлоо. Харин Д.Гантулга 30 гаруй км туулсны дараа замаас гарч, барианд орж чадсангүй. Тус тэмцээнд 33 орны 63 тамирчин гараанаас гарснаас 54 нь барианд орсон юм. Тэмцээний эхний хоёр байрыг Этиопын марафончид эзэллээ. Алтан медаль хүртсэн Тамират Тола 2:05:36 цаг гүйж, ДАШТ-ий дээд амжилтыг шинэчлэв. Мөнгөн медалийн эзэн болсон М.Геримеу 2:06:48 цагийн амжилт гаргасан. Тэгвэл гуравдугаарт орсон Бельгийн тамирчин Башир Абди 2:06:48 цаг гүйжээ.
Бэлтгэсэн Ц.Энхтүвшин