Щвейцарын нийслэл Цюрих хотноо зохион байгуулагдаж байгаа Олон улсын физикийн 52 дугаар олимпиадаас Монголын баг нэг мөнгөн медаль, гурван хүрэл медаль, нэг шагналт байр хүртлээ.
Мөнгөн медалийг Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч О.Анирчулуу, хүрэл медалийг Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Билгүүн, Шинэ-Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ц.Өгөөмөр, Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Барсболд хүртэв.
Шагналт байрт Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Өнөртүвшин шалгарчээ.
Багийн ахлагчаар ШУТИС-ийн багш, доктор Г.Зоригт, УФО-ийн дэд хорооны дарга М.Ганбат нар ажилласан бол дасгалжуулагч багшаар Г.Мөнхбаяр ажилласан байна