Москвад хотод болсон Иван Поддубныйгийн нэрэмжит бөхийн лигийн тэмцээн Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, Гавьяат дасгалжуулагч Б.Баттулга нарын удирдлагад Монголын эрэгтэй дөрөв, эмэгтэй 11 тамирчин өрсөлдөв. Чөлөөт бөхийн төрөлд эмэгтэйчүүдээс 53 кг-ын жинд Токиогийн олимпын наадмын хүрэл медальт Б.Болортуяа, 76 кг-д Г.Ариунжаргал нар алтан медаль хүртэв. 68 кг-д өнгөрсөн жилийн Азийн аварга З.Болортунгалаг мөнгөн медалийн эзэн боллоо.
50 кг-д “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгонжаргал, 55 кг-д “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, 57 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Х.Болортуяа, 72 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт, Э.Даваанасан нар хүрэл медаль гардсан байна. Эрэгтэйчүүдийн 65 кг-д “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга, 125 кг-д М.Лхагвагэрэл нар удаалжээ. ОХУ-ын Буриадын “Зугалай” багийн нэрийн өмнөөс хүч сорьсон манайхан нийт есөн медальтай эх орондоо ирэх нь.