Монголын тулаанч Д.Батгэрэл Тайланд улсыг зорих нь. Тэрбээр тэнд нэг сар бэлтгэл базааж, Сингапурт ирэх сарын 12-нд болох “UFC 275” тэмцээнд БНСУ-ын “Ноён төгс” хочит Кан Кён Хотой тулалдана. Д.Батгэрэлийн энэ удаагийн учраа Бусан хотын уугуул, 34 настай. Жиү жицү, таеквондогоор хичээллэдэг, босоо, хэвтээ барилдаанд гаргууд. Холимог тулаанд 17 ялж, есөн удаа ялагдсан. UFC, “Road FC”, “Deep”, “World victory road”, “Spirit MC” холбоонд тулалдсан туршлагатай. “Road FC” холбооны хөнгөн жингийн аварга болсон тэрбээр 2012 онд UFC-д уригджээ. Ингээд “Road FC” холбооны аварга цолноосоо татгалзаж байсан аж. Тэрбээр UFC холбоонд есөн удаа тулалдахдаа зургаад нь ялалт байгуулсан байна.