Монголын оюутны спортын V их наадмын жүдо бөхийн тэмцээн хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 48кг-ын жинд МУБИС-ийн биеийн тамирын сургуулийн II курсын оюутан Г.Бүрнээбаяр, 57 кг-д “Мон-Алтиус” дээд сургуулийн Б.Алтанцэцэг, 63 кг-д барилдсан МУБИС-ийн биеийн тамирын сургуулийн Л.Дэлгэрмаа түрүүлж, аварга болоо. Эрэгтэйчүүдээс 52 кг-д ”Мон-Алтиус” дээд сургуулийн Ц. Гал-од, 60 кг-д Э.Сумьяабазар, 70 кг-д МУБИС-ийн биеийн тамирын сургуулийн М.Даваасүрэн, 78 кг-д Б. Эрдэнэт-Од , 81 кг-д Б. Батболд, -100 кг-д Б. Гончигсүрэн, +100 кг-д “Мон-Алтиус” дээд сургуулийн О.Цэцэнцэнгэл нар бусдыгаа хошуучилж тэргүүлэв. Багийн дүнгээр “Мон-Алтиус” дээд сургуулийнхан таван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүн байртшалгарч, МУБИС-ийнхан таван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай удаалсан юм.