Монголын оюутны спортын V наадам нь нийт спортын 10 төрлөөр зохион байгуулагдаж буй. Ковидоос шалтгаалан 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш хойшлоод байсан наадам 2022 оны дөрөвдүгээр сарын 5-6-нд таеквондогийн төрлөөр үргэлжлэн явагдав. Тэмцээн Мон-Алтиус дээд сургуулийн биеийн тамирын заалд хоёр өдөр зохион байгуулагдсан. Нийт 13 их дээд сургуулийн, 160 оюутан тамирчид, албаны төлөөлөгчид, шүүгч, дасгалжуулагч, зохион байгуулагчид нар оролцлоо. Тамирчид эмэгтэй 5 жинд, эрэгтэй 5 жинд хүчээ сорьлоо.
Багийн дүнгээр 1-р байранд 28 оноогоор ИЗОУИС, 2-р байранд 23 оноо Мон-Алтиус БТДС орсон бол 3-р байрыг 21 оноогоор МУИС-ийн баг тамирчид эзлэв.
Эмэгтэйчүүдээс 46кг Ж.Энхгэрэл (МУИС) 49кг Т.Ганболор (ИЗОУИС) 57кг Б.Сарнай (РОЯЛ ОУИС) -67кг Б.Анхбаяр (ИЗОУИС) +67кг Б.Дөлгөөнтуяа (ИЗОУИС)
Эрэгтэйчүүд 54кг Ё.Пүрэвдаш (МОН-АЛТИУС БТДС) 58кг Б.Соёл-Эрдэнэ (МОН-АЛТИУС БТДС) 68кг Д.Чинзориг (ҮБТДС) -80кг Ө.Болор-Эрдэнэ (ДХИС) +80кг Э.Ганзориг (МУИС) оролцлоо.
Тэмцээний шилдгүүдээр,
Шилдэг тамирчин эрэгтэй Б.Соёл-Эрдэнэ (Мон-алтиус БТДС)
Шилдэг тамирчин эмэгтэй Т.Ганболор (ИЗОУИС)
Шилдэг шүүгч О.Энхбилгүүн (ҮБХИС)
Шилдэг дасгалжуулагч Б.Мөнхсайхан (ИЗОУИС) нар шалгарав.
Энэхүү тэмцээний аваргуудыг 2022 оны зургадугаар сарын 26-нд БНХАУ-ын Чендү хотноо болох Дэлхийн оюутны Универсиад наадамд сонгон оролцуулж байгаа юм.