Соёлын сайд Ч.Номин Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурритай өнгөрсөн сард уулзаж, “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”, “Каннын кино наадам”-д Монгол Улсын уран бүтээлчид оролцох талаар хэлж, хамтран ажиллахаар санал солилцож байсан юм.
Энэ дагуу Соёлын сайд Ч.Номин Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри нар “Венецийн дүрслэх урлагийн олон улсын 59 дэх удаагийн биеннальд уран бүтээлчдээ оролцуулахад хамтран ажиллах тухай” гэрээг үзэглэлээ.
Ингэснээр Швейцарын хөгжлийн агентлаг манай улсын уран бүтээлчдийг Венецийн биеннальд оролцоход бүх талын дэмжлэг үзүүлж, Монгол Улсын дүрслэх урлагийн уран бүтээлчдийн оюуны бүтээлийг олон улсад таниулан сурталчлах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах юм.