МУИС-ийн Хууль зүйн сургуулийн тавдугаар курсын оюутан Б.Ариунзаяа “Бусдын толгой дээр кофе асгасан” асуудлыг тус сургуулийн Ёс зүйн хороо хэлэлцсэн байна.
Сургуулийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлж буйгаар “Олон нийтийн сүлжээгээр түүнийг сургуулиас нь хөөсөн гэх мэдээлэл гарч байна. Энэ бол ташаа мэдээлэл. Асуудлыг эхлээд хэргийн оролцогчид мэдэгдэж байж, шийдвэрлэдэг дүрэм журам байдаг. Тиймээс 14 цагаас өмнө Ёс зүйн хорооны хуралд ирж оролцохыг түүнд мэдэгдээд байна” хэмээсэн юм.