ШУА-ийн Археологийн хүрээлэнгийнхэн Соёл Урлагийн Их сургуулийнхантай инновац, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Тодруулбал, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, СУИС-ийн захирал Э.Сонинтогос тэргүүтэй албаныхан түүх соёлын дурсгалын судалгаа, хадгалалт хамгаалалт, сургалт, сурталчилгаа, инновацын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал солилцон Санамж бичиг байгуулав.
Санамж бичгийн хүрээнд 2022 онд хэрэгжүүлэх ажлуудын төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд оюутнуудад уулзалт, семинар, сургалт зохион байгуулах, оюутны ажлыг удирдах, зөвлөх, археологийн экспедицид оролцуулах, сэргээн засварлалт, хамтарсан төсөл хөтөлбөр боловсруулах, цахим бүтээгдэхүүн бий болгох зэрэг олон чухал ажлууд багтжээ.