5G технологийн талаар БШУ-ны сайд мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ "5G технологийг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт нэвтрүүлэх, шуудангийн үйлчилгээ, цахим худалдаа, логистик, шуудангийн олон улсын транзит тээврийг бүс нутгийн хөгжилтэй уялдуулан өргөтгөн хөгжүүлэх, иргэдийн тоон бичиг үсгийн чадварыг сайжруулах тал дээр илүү анхаарч ажиллана.
Монгол Улсын Ерөнхий сайд аймгуудын ажлыг гурван шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ гэдгээ илэрхийлсэн. Үүний хамгийн эхний шалгуур нь бол цахимжилт байгаа. Өнөөдөр “E-Mongolia” системд төрийн 600 гаруй үйлчилгээ орсон байна.
Мөн 8 аймаг нутгийн захиргааны үйлчилгээгээ цахимжуулсан байна. Ирэх 3 дугаар сарын 15-наас Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан баг хөдөө, орон нутагт ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө" хэмээв.