ОХУ, Украин хооронд зэвсэгт мөргөлдөөн өнөөдөр эхэлсэн. ОХУ-ын талаас Украины нийслэл Киев болоод бусад нутгуудад пуужингийн цохилт өгсөн нь нотлогдов. Иймд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хурал хийж байна.
Энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандан “Хүн төрөлхтний нэрийн өмнөөс цэргээ тат” гэж гуйсан байна.