Их Британийн эмч нар өвчтөний нас барах огноог тооцоолон тодруулахын тулд хиймэл оюун ухаан дээр суурилсан тооны машин ашиглаж эхэлж буй тухай Daily Mail бичжээ.
Төхөөрөмж нь “үхлийн тооны машин” гэдэг нэр авсан бөгөөд программ нь зүрхний цахилгаан бичлэгийн (ЗЦБ) оношийг үндэслэн эрүүл мэндийн далд асуудлуудыг олж илрүүлдэг гэнэ.
"Үхлийн тооны машин" нь дээрх бичлэгээс хойш арван жилийн дотор өвчтөний нас барах эрсдэлийг 78 хувийн магадлалтайгаар тодорхойлох чадвартай гэж тэмдэглэжээ.
Технологийн анхны судалгаанд зориулж Лондоны эмнэлгүүдээс хэдэн зуун хүн сонгосон бөгөөд цаашид эл тоог нэмэх юм байна.
Зүрх судасны эмч Арунашис Саугийн тайлбаласнаар дэрх төхөөрөмж нь ЗЦБ-ийн оношийг тооцолон бодож зүрхний хэм алдагдал, зүрхний дутагдлын шинж тэмдгүүд өвчтэнд мэдэгдэж эхлэхээс өмнө илрүүлдэг аж. Дараа нь уг машин нь өвчтөний эрсдэлтэй харьцуулан нас барах эрсдлийг урьдчилан таамагласан огноог гаргаж өгдөг юм байна.