Пуэрто-Рикод явуулсан бүх нийтийн санал асуулгаар нутаг дэвсгэрээ АНУ-д бүрэлдэхүүнд нэгдэхийг оршин суугчдын талаас илүү хувь нь нэгдэхийг дэмжжээ. Энэ тухай “Associated Press” мэдээлэв.
Санал асуулгын дүнгээр Пуэрто-Рикочуудын 56.82 хувь нь АНУ-д бүрэн эрхт мужийн статустайгаар нэгдэхийг , 30,85 хувь нь тусгаар тогтнолыг, 12,33 хувь нь одоогийн байдлаа хадгалахыг хүсжээ.
Пуэрто Рико нь 1898 оноос хойш Карибын тэнгис дэх АНУ-ын хамаарал бүхий ч газар нутгаар нэгдээгүй арал юм.
АНУ-ын Үндэс хууль бүрэн үйлчилдэггүй, дээд удирдлага нь АНУ-ын Конгресст байдаг боловч тус арлын газар нутаг өөрөө өөрийгөө удирдах тогтолцоотой.
Арлын оршин суугчид АНУ-ын иргэншилтэй ч ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх боломжгүй юм.