Лхагва гарагаас пүрэв гаригт шилжих шөнө биткойны үнэ Binance биржийн арилжааны мэдээллээр түүхэндээ хэмгийн өндөр цэгтээ хүрч, 76,000 ам.доллараас давлаа.
Лхагва гарагийн өглөөнөөс буюу АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр биткойны үнэ 74,000 ам.доллар давж байжээ.
Forbes-ийн шинжээчдийн үзэж байгаагаар, биткойн нь Трампыг ялна гэж найдаж буй хөрөнгө оруулагчдын сэтгэл хөдлөлийн улмаас өссөн бололтой. Сонгуулийн кампанит ажлын үеэр Бүгд найрамдах намаас нэр дэвшигч АНУ-ыг “дэлхийн крипто нийслэл” болгоно гэж хэлжээ.