Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 3 дахь тулаанаа хийж, өрсөлдөгчөө хоёрдугаар раундад хүнд цохилтоор буулгаж авлаа.
Тэрбээр хэлэхдээ “Намайг дэмждэг, миний тулааны үзэхийг хүсдэг Монголынхоо нийт ард түмэнд маш их баярлалаа. Энэ удаад Г.Баярхүү бид хоёр ямар ч дасгалжуулагчгүй, тактикгүй мэргэжлийн боксын тэмцээнд оролцож байна. Бидний хувьд маш том туршлага боллоо. Г.Баярхүү маань Оросын тамирчинтай тоглосон. Харин би Азербажайны 33 ялсан, 15 нокаут хийсэн туршлагатай тамирчинтай тоглосон. Муухай зальтай, хүчтэй цохилттой тамирчин юм.
Г.Баярхүүгийн тулааныг үзлээ. Үзэгчдийн суудлаас үзэхэд тэмцээн үнэхээр сэтгэл догдлуулдаг юм байна. Бид амжилтаа ахиулж, та бүхнийхээ итгэлийг алдахгүй байхыг хичээх болно” хэмээв.
Тун удахгүй ирэх дөрөвдүгээр сард АНУ-д бүсийн төлөөх тэмцээн болох юм байна.